Шууд Chart

БШУЯ: Аймаг бүрийг стандартын шаардлага хангасан хөлбөмбөгийн талбайтай болгоно

2023-11-21 09:52:49

“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн болон “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийн хүрээнд Боловсролын ерөнхий газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын хөл бөмбөгийн холбооны төлөөллүүд хамтран гурван талт Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ерөнхий боловсролын сургуулиудын дунд хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, хүүхэд багачуудын бие бялдрыг хөгжүүлэх, цаашид энэ төрлийн спортоор тууштай хичээллэх авьяаслаг өсвөрийн тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор энэхүү Санамж бичгийг байгуулж байгаа ажээ.

Хамтын ажиллагааны хүрээнд:

- Аймаг, дүүрэг бүрд стандартын шаардлага хангасан хөлбөмбөгийн талбай байгуулах

- Ерөнхий боловсролын бүх сургуулиудын дунд охид, хөвгүүдийн ангилал бүхий “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулах

- Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг хөлбөмбөгийн дасгалжуулагчаар бэлтгэх зэрэг ажлууд хийгдэнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


БШУЯ: Аймаг бүрийг стандартын шаардлага хангасан хөлбөмбөгийн талбайтай болгоно  
Үзсэн: 236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй