
Их Британийн BBC агентлагийн явуулсан судалгааны дагуу Украинд дайн эхэлснээс хойш 20 мянга орчим цэргийн насны эрэгтэй дайнд оролцохгүйн тулд Украины хил орчмын улсууд руу дүрвэн гарсан байна. Тэдний зарим нь хил орчмын гол улсыг сэлж гаталсан, зарим нь шөнийн цагаар явганаар хил давсан гэсэн мэдээлэл байна. Түүнчлэн BBC-ийн тайланд дурдсанаар 21 мянга орчим цэргийн насны эрэгтэй хил давж зутгахыг оролдсон ч Украины зэвсэгт хүчинд баригдсан байна. Өнгөрсөн оны 2-р сард ОХУ Украин руу гэнэт халдан довтолж, дайн эхэлснээс хойш Украинд 18-60 насны эрчүүд улсаасаа явах хориотой хууль батлагдсан юм. Гэвч хуулийн цоорхойг ашиглаж, авлига өгөх зэргээр улсаасаа гарч явах тохиолдлууд гарах болсон нь цаашлаад нийгмийн хэмжээний авлигын асуудал хөндөгдөх нөхцөл болж байна гэж судалгааг хийсэн агентлаг дурджээ.
Цэрэг татлагаас зайлсхийсэн 20 мянга орчим Украин иргэн дүрвэжээ | ||
Үзсэн: 222 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.