
Ази тивийн гурав дахь том мөрөн, Зүүн Ази болон Зүүн Өмнөд Азийг дамнан урсдаг 5000 километрийн урттай Меконг мөрөн уур амьсгалын өөрчлөлт болон усан цахилгаан станцын далангуудын уршгаар жил ирэх тутам урсац нь багасаж, ширгэж байгаа талаар байгаль орчны шинжээчид тайлбарлаж байна. Мөрний ус татрахын хэрээр загас нь ч багасаж, зөвхөн Меконг мөрнөөс амьдралаа залгуулдаг сая сая хүний амьдралд нөлөөлж байгааг ч мөн дурджээ.
Меконг мөрөн нь 6 улсыг дамнаж урсахдаа хөрсний үржил шим, загасны нүүдлийг тээж явдаг, ай савынхаа үржил шимийг дангаараа тэтгэдэг. Экологийн хувьд маш нарийн зохилдлогоотой мөрөн юм. Түүнчлэн маш догшин урсгалтай мөрөн гэдэг утгаараа “Хүчит Меконг мөрөн” гэж нэрлэгддэг ч 2019-2021 оны хооронд сүүлийн 60 жилд байгаагүй их хэмжээгээр мөрний ус татарчээ.
Ази тивийн гурав дахь том Меконг мөрөн аажим ширгэж байна | ||
Үзсэн: 704 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.