
Сүүлийн жилүүдэд Франц улсад Паркинсоны өвчний шалтгааныг пестицид буюу тариаланг хортон шавжаас хамгаалах химийн бодисын гаж нөлөөтэй холбон тайлбарлах болсон байна. Түүнчлэн сүүлийн гурван жилийн турш пестицидийн төрлийн бодис тариаландаа хэрэглэж байгаад энэ хугацаандаа Паркинсоны өвчтэй болсон тариаланчдад засгийн газраас нөхөн олговор өгч байх хууль хэрэгжүүлж эхэлсэн байна.
Мөн пестицидийн төрлийн хортой химийн бодисын хэрэглээг багасгахаар ажиллаж байгаа юм байна. Судалгаагаар тариаланчид бусад хүмүүсээс илүү Паркинсоны өвчинд өртөмтгий байдаг нь хөдөө аж ахуйн химийн хорт бодисын нөлөө гэдэг таамаглалыг улам баталж байна гэж шинжээчид тайлбарлаж байна. Паркинсоны өвчин нь тархины мэдрэлийн эсүүд эргэн сэргэхгүйгээр үхэжсэний улмаас биеийн хөдөлгөөн удаашрах, мэдээ алдах, хяналтгүй үйлдэл хийх зэрэг шинж тэмдэг илэрдэг эмгэг юм.
Паркинсоны өвчний шалтгаан бордоо байж болзошгүй гэж үзэх болжээ | ||
Үзсэн: 1911 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.