Шууд Chart

ИБУИНХУ хүнсний хомсдолыг арилгахад хиймэл оюун ухаан, шинжлэх ухааныг ашиглахыг уриалав

2023-11-22 17:35:00

Британийн ерөнхий сайд Риши Сунак хоол тэжээлийн дутагдлыг арилгахад хиймэл оюун ухаан, шинжлэх ухааныг ашиглахыг дэлхий нийтэд уриаллаа. Британи улс Үерт тэсвэртэй будаа, ургамлын өвчлөлд тэсвэртэй улаан буудай, уур амьсгалын өөрчлөлтөд илүү тэсвэртэй бусад үр тариаг ургуулахад шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглах шинэ санаачилга гаргаж байна.

Лондон хотноо дэлхийн 20 орчим орны сайд, дипломатууд, хандивлагчид оролцсон Дэлхийн хүнсний аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт болж өндөрлөлөө. Энэ уулзалт дээр Риши Сунак уур амьсгалын өөрчлөлт, дайн зөрчил, хүн амын өсөлт зэргээс шалтгаалж улам доройтож байгаа хүнсний аюулгүй байдлын хямралыг даван туулахын тулд "суурь өөрчлөлт" хийх шаардлагатай гэсэн уриалгыг дэлхий нийтэд гаргасан байна. Британийн ЕС Риши Сунак шинжлэх ухааны үүрэг оролцоонд ихээхэн анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд Британи улс илүү тэсвэртэй үр тарианы чиглэлээр ажиллаж буй олон улсын судлаачдыг холбосон "виртуал шинжлэх ухааны төв"-ийг байгуулж, ШУ, Технологийн хүчийг бүрэн ашиглах зорилт тавьж байна.

Их Британийн энэ төв нь дэлхийн судалгааны түншлэлийн нэг хэсэг болох юм байна. Британи нь ядуурлыг арилгах, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хорогдлыг арилгахад чиглэсэн Хөгжлийн шинэ стратеги саяхан зарласан. Энэ баримт бичигт Их Британийн 2030 он хүртэл үзүүлэх тусламжийн төлөвлөгөөг тусгасан. Үүнд Их Британи "санхүүгийн нөхцөл байдал зөвшөөрөгдөх хүртэл" хөгжлийн тусламжаа үндэсний нийт орлогын 0.7 хувьд хүргэхгүй байхаар заажээ. Харин Британи улс орнууд байгалийн гамшгаас хамгаалах хамгаалалтаа бэхжүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх, хөгжиж буй улс орнуудтай “бие биеэ хүндэтгэсэн” харилцаа тогтооход нь туслах зорилгоор хөгжлийн тусламжаа илүү ухаалаг зарцуулж, тэгш хуваарилах бодлого барих юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ИБУИНХУ хүнсний хомсдолыг арилгахад хиймэл оюун ухаан, шинжлэх ухааныг ашиглахыг уриалав  
Үзсэн: 732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй