Шууд Chart

Франц улс хамгийн их жуулчид очдог орны нэрээ Туркт алдав

2023-11-23 13:25:12

Европ тивийн хамгийн их жуулчин хүлээн авдаг улсаар олон жилийн турш Франц улс тодорч байсан ч 2023 онд энэ байраа Турк улсад алдсан байна. Цар тахлаас хойш Турк улсын аялал жуулчлалын салбар эрчимтэй цэцэглэж, гаднаас ирэх жуулчдын тоо 70 хувь нэмэгдэж, цар тахлын өмнөх үеэ гүйцэхэд ойрхон байна гэсэн тоо баримт байна. Жуулчид Турк улсыг зорьж очиж байгаа гол шалтгаан нь туркийн мөнгөн тэмдэгт лирийн ханш суларсан тул аяллын үнэ ханш боломжийн байгаа нь нөлөөлж байгаа юм. Түүнчлэн Европын орнууд дундаас ОХУ-ын жуулчдыг хүлээн авахыг хориглоогүй ганц улс юм.

Өнгөрсөн онд Турк улс ОХУ-ын 5 сая жуулчныг хүлээн авсан бол энэ онд нийт 7 сая жуулчин ирнэ гэсэн тооцоо байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франц улс хамгийн их жуулчид очдог орны нэрээ Туркт алдав  
Үзсэн: 548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй