Шууд Chart

Испани улс дахиад эмэгтэй гишүүдийн тоогоор илүүрхсэн засгийн газартай болов

2023-11-23 13:28:21

Испани улсын ерөнхий сайд Педро Санчез дахин сонгогдож, засгийн газраа шинээр байгууллаа. Ингэхдээ засгийн газар нийт 22 суудалтайгаас 12-т нь эмэгтэй сайд томилсон нь эмэгтэй гишүүдийн тоо эрэгтэй гишүүдийнхээс давсан Санчезийн хоёр дахь засгийн газар болж байна. Өмнө нь 2021 онд ерөнхий сайд Санчез эмэгтэй гишүүдэд 14 суудал өгч, үлдсэн 8 суудлыг эрэгтэй гишүүдэд оноож байсан. Испани улсын шинэ засгийн газрын бүрэлдэхүүн дэх эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 2023 оны байдлаар дэлхийд 3-рт эрэмбэлэгдэж байна.

НҮБ-ын эмэгтэйчүүдийн төлөөллийг хангах байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхий дээр 13 улс л засгийн газрынхаа 50 болон түүнээс дээш хувийг эмэгтэй гишүүдээр бүрдүүлдэг гэсэн тоо баримт байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Испани улс дахиад эмэгтэй гишүүдийн тоогоор илүүрхсэн засгийн газартай болов  
Үзсэн: 524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй