
Энэтхэг улсад цар тахлын дараа 2021 оны 10-р сараас 2023 оны 3-р сарын хооронд 18-45 насны ямар нэг ужиг өвчингүй эрүүл саруул залуус зуурдаар амьсгал хураах нь нэмэгдсэн байна. Үүнийг иргэд ковидын вакцинтай холбож тайлбарлах таамаглалууд дэвшүүлэх болсон. Гэвч Энэтхэгт хийсэн сүүлийн үеийн судалгаагаар ковидын вакцин гэнэтийн үхлийн шалтгаан болж байна гэсэн ямар ч нотолгоо баримт олдоогүй гэсэн судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулсан байна.
Харин сүүлийн жилүүдэд залуусын дунд нэмэгдэж байгаа гэнэтийн үхлийн шалтгаан нь удамшлын гаралтай өвчин хууч, цар тахлын үед ямар дэглэм барьж байсан, гэнэт их хэмжээний шингэн хэрэглэх, огцом идэвхтэй хөдөлгөөн хийх зэрэг нь эдгээр гэнэтийн үхлийн голлох шалтгаан байж болно гэж тайлбарлажээ.
БНЭУ-ын эрдэмтэд гэнэтийн үхлийн шалтгаан коронавирусний вакцинтай холбоогүй гэж тогтоожээ | ||
Үзсэн: 2202 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.