
Япон улсад нийтийн тээвэр, том оврын машины жолоочийн хомсдолд орсны нэг жишээ нь тээвэрлэлтийн үйлчилгээ юм. Бараа бүтээгдэхүүнээ ачааны машинаар зөөвөрлөдөг компаниуд жолоочийн хомсдолоос үүдэж алдагдалд орохгүйн тулд ачааныхаа баглаа боодлыг илүү жижиг хэмжээтэй болгож, нэг машин илүү олон бараа ачиж байх зохицуулалт хийж эхэлсэн байна. Тухайлбал, живх зэрэг хөнгөн ч зай талбай эзэлдэг барааны баглаа боодлыг зарим компани 10 хувиар жижигсгэж чаджээ.
Мөн савлалтад агаар ихээр агуулагддаг бүтээгдэхүүний агаарыг багасгаснаар хэмжээг нь жижиглэж болж байна гэж тайлбарлаж байна. Ингэж жил ирэх тутам 10 тонны даацтай ачааны машины тоог 1000-аар цөөлөх арга хэмжээ авахаар албаны зүгээс төлөвлөж байгаа юм байна.
Япон улсад тээвэрлэлтийг хөнгөвчлөхийн тулд баглаа боодлын хэмжээг жижигсгэж байна | ||
Үзсэн: 562 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.