
Япон, Хятад, Өмнөд Солонгос гурван улсын Гадаад хэргийн сайд нар энэ ням гарагт уулзалт товлосон байна.
Өмнөд Солонгосын ГХЯ-наас мэдээлснээр сүүлийн дөрвөн жилд анхных нь болж байгаа нүүр тулсан энэ уулзалтаараа сайд нар гурван улсын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах хэтийн төлөв гэхчлэн олон асуудлыг хэлэлцэх төлөвтэй буй юм байна.
Хятад-Америкийн өрсөлдөөний нөхцөлд харилцаа нь сүүлийн хэдэн арван жилийн туршид байгаагүйгээр хүйтэрсэн үед Азийн энэ гурван улс харилцаагаа сэргээхийг чармайж байгаагийн нэг тэмдэг нь энэ уулзалт болж байна гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Гурван улсын ГХЯ-ны сайд нарын уулзалт ням гарагт Бусан хотод болно гэдгийг Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд мэдээлсэн байна.
Японы Гадаад хэргийн сайд Камикава Ёко, Хятад болон Өмнөд Солонгосын ижил түвшний сайд Ван И, Пак Жин нарын энэ уулзалтаар өнгөрсөн мягмар гарагт Умард Солонгосын хөөргөсөн цэргийн тагнуулын гэх хиймэл дагуулыг тойрсон нөхцөл байдал, бусад бүс нутгийн чанартай асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна.
Бусаны энэ уулзалтаар сайд нар мөн гурван улсын удирдагчдын дээд түвшний IX дэх уулзалтыг ирэх оны эхээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хэлэлцэх мэдээлэлтэй байна.
Азийн гурван томоохон улсын удирдагчид хамгийн сүүлд 2019 онд дээд түвшний уулзалт хийж, түүнээс хойш дахиж ийм уулзалт болоогүй.
Уг нь бүс нутгийн хамтын ажиллагаанд дөхөм үзүүлэх үүднээс гурван улсын удирдагчид 2008 оноос хойш жил бүр дээд түвшний уулзалт хийх тохироотой байсан.
Гэвч хоёр талт зөрчилдөөнүүдээс үүдээд, мөн сүүлд "ковид-19" цар тахлын улмаас энэ төлөвлөгөө нь тасарчээ.
Гурван улсын Гадаад харилцааны сайд нар тэрчлэн хоёр талын уулзалтууд хийх талаар NHK мэдээлсэн байна.
Энэ удаагийн уулзалт хэлэлцээ Өмнөд Солонгос, Япон улсууд харилцаагаа сайжруулж байгаагийн зэрэгцээ энэ хоёр улс бүс нутагт Хятадын хүч нөлөө тэлж байгаатай холбогдуулж АНУ-тай аюулгүй байдлын салбарын түншлэлээ гүнзгийрүүлж байгаа үед болж байгаа үед таарч байгааг шинжээчид энэ завсар дурдаж байна.
Мөн Бээжингийн зүгээс өмнө нь АНУ-ыг Өмнөд Солонгос болон Японтой харилцаагаа бэхжүүлэх нь бүс нутаг дахь зөрчил сөргөлдөөнийг даамжруулж болзошгүй гэж анхааруулж байсан юм.
Япон, БНСУ, БНХАУ-ын дээд түвшний уулзалтыг 2024 оны эхээр хийхээр зэхэж байна | ||
Үзсэн: 886 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.