Шууд Chart

“Цагдаагийн хурандаа” цолыг 5 эмэгтэй алба хаагч хүртжээ

2023-11-25 13:54:21

Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтнуудад цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Цагдаагийн хурандаа цолоор 17, дэд хурандаа цолоор 41, хошууч цолоор 54, ахмад цолоор 123, ахлах дэслэгч цолоор 355, дэслэгч цолоор 177, сургагч ахлагч цолоор 5, нийт 772 алба хаагчид цол олгов.

Ийнхүү “Цагдаагийн хурандаа” цолыг 5 эмэгтэй алба хаагч хүртсэн онцлог үйл явдал боллоо. 

Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газрын ахлах байцаагч, Цагдаагийн хурандаа Ц.Наранцацрал;

Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хурандаа Ш.Тунгалаг;

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа П.Болормаа;

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын газрын дарга, Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг;

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Дүн шинжилгээ, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хурандаа Д.Туяацэцэг нар шагнагдсан юм.


“Цагдаагийн хурандаа” цолыг 5 эмэгтэй алба хаагч хүртжээ  
Үзсэн: 1704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-25 14:32
Хурандаа цол ч хог болж дээ 80.аад онд ч өдрийн ОД шиг цөөхөн байлаа даа Алтангадас одон хурандаа цол 2 ч хог нэгээрээ болж дээ хайран одон цол хэргэм

Бидэнтэй нэгдээрэй