Шууд Chart

ДЭМБ хүүхдүүдийн дундах уушгины хатгалгаа өвчний мэдээллийг БНХАУ-аас хүсэж ханджээ

2023-11-25 15:45:06

ДЭМБ хүүхдүүдэд зонхилон тохиолдож байгаа, оношлогоонд өмнө илэрч байгаагүй уушгины хатгалгаа өвчний талаар нэмэлт мэдээллүүдээ хуваалцах хүсэлтийг БНХАУ-д тавьсан байна.

Өнгөрөгч 7 хоногт Хятадын Эрүүл мэндийн Үндэсний хороо амьсгалын замын өвчлөл, тухайлбал, бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог бактерийн халдвараар үүсгэгддэг томуу гэхчилэн өвчлөлийн тоо улсын хэмжээнд нэмэгдсэн талаар мэдээлж байсан талаар BBC мөн дурдсан байна.

ДЭМБ-аас Хятадад явуулсан албан хүсэлтдээ хүүхдүүдийн дундах амьсгалын замын өвчлөл, уушгины хатгалгаа өвчний дэгдэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсчээ.

ДЭМБ-ын энэ мэдэгдлийн дараа Хятадын төрийн мэдлийн “Синхуа” мэдээллийн агентлаг амьсгалын замын өвчлөлтэй хүүхдүүдийн оношлогоо эмчилгээнд анхаарал хандуулж байгаа гэсэн Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны төлөөлөгчийн яриаг иш татан мэдээлсэн байна.

Хэдийгээр амьсгалын замын үрэвсэлт өвчин Хятадад газар авч, халдвар тархаж байгаа гэх мэдээлэл, цар тахлын үеийн бараан дурсамжаас хөндийрч амжаагүй хүмүүсийг сандралд оруулж болзошгүй ч гэлээ ДЭМБ-ын хувьд асуудлыг нарийн тодруулах нь чухал байгааг BBC мэдээндээ дурджээ.

Хятадын хойд талын бүс нутгуудаар хүүхдүүдийн дунд оношлогдож байгаагүй уушгины хатгалгаа өвчин ихээр гарч байгаа талаар Британийн “Тhe Telegraph” сонин өмнө нь, дэлхийн хэмжээн дэх хүн, амьтны өвчний дэгдэлтийн талаар дагнан бичдэг “ProMed” сайтаас иш татаж мэдээлсэн юм байна.

Хятадын эмнэлгүүд өвчилсөн хүүхдүүдийн ачаалалд хэт дарагдаж, өвчний тархалт Бээжин зэрэг томоохон хотууд руу дэлгэрсэн гэж тэнд бичсэн юм байна.

Хятадын эрх баригчид харин энэ өвлийн томуу төст өвчний дэгдэлтийг цар тахлын хорио хязгаарлалт цуцлагдсантай холбон авч үзэж байгаа юм байна.

ДЭМБ-ын зүгээс харин Хятадын олон нийтийг вирус халдварыг бууруулах үүднээс дархлаажуулалтад хамрагдах, амны хаалт зүүх, гараа угаах зэрэг наад захын урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ хүүхдүүдийн дундах уушгины хатгалгаа өвчний мэдээллийг БНХАУ-аас хүсэж ханджээ  
Үзсэн: 686 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-26 12:41
Dulaahan huvtsasla

Бидэнтэй нэгдээрэй