Шууд Chart

“Нэг жуулчин-нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

2023-11-26 11:32:15

“Байгаль хамгаалагчдын II чуулган”-ны үед жуулчны урсгалыг нэмэгдүүлэх “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар гарын үсэг зурлаа.
 
Уг хөтөлбөрийн хүрээнд 2024 онд Булган аймаг
100000 жуулчин хүлээн авах зорилт тавьж “НЭГ ЖУУЛЧИН - НЭГ ХОНЬ” хөтөлбөрийг аймагтаа хэрэгжүүлэх амлалт авав.
 
Монголын аялал жуулчлалын салбар нь байгальд түшиглэсэн байдаг ба тэр дундаа Улсын тусгай хамгаалалттай газар, Байгалийн цогцолбор газруудад түүх дурсгалын өв, соёлын дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газрууд бий. Иймд байгаль хамгаалагчдын дэмжлэг, хамтын ажиллагаатай байх нь нэн чухал юм гэж БОАЖЯ-аас мэдээллээ.

“Нэг жуулчин-нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа  
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Тогоо Ренчин [127.0.0.xxx] 2024-01-08 20:20
Сайн байна уу Дунд Говь аймаг дэрэн суманд нэг жуулчин нэг хонь төслийг хэрэгжүүлэх боломжтой юу
Зочин [127.0.0.xxx] 2023-11-26 12:39
Agaariin bombolog bnu

Бидэнтэй нэгдээрэй