Улаан дарс уусны дараа хагас цаг орчмын дараа толгой өвдөх шинж тэмдэг зарим хүнд илэрдэг. Тэгвэл АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд үүний шалтгааныг олж тогтоосон байна. Улаан дарсны гол найрлага болох усан үзэмд агуулагддаг флавоноид гэх шим бодис нь согтууруулах ундааг шингээх бодисын солилцоог түр хугацаанд гацаадгийн улмаас толгой өвддөг гэж тогтоосон байна.
Флавоноид нь амин дэм хэлбэрээр ч хэрэглэж болдог нэг төрлийн антиоксидант юм байна. Энэ шим бодисыг согтууруулах ундаа хэлбэрээр их хэмжээгээр хэрэглэснээр толгой өвдөхөөс гадна цус хөөрч, судас хүчтэй лугших, улмаар нүүр улайх, дотор муухайрах шинж тэмдэг илэрдэг байна.
Эрдэмтэд улаан дарс уусны дараа толгой өвддөг шалтгааныг олжээ | ||
Үзсэн: 11595 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.