
Франц улсын эрүүл мэндийн яамнаас арын хашаандаа тахиа тэжээдэг айлууд тэжээвэр тахианыхаа өндгийг хүнсэнд хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Ялангуяа Францын яг төв нутгаар, Парис хотын эргэн тойрон, хотын захууд, дагуул хотуудын орчимд огт хэрэглэхгүй байх анхааруулга өгсөн байна.
2022 онд Токсико Уотч гэх байгууллагаас явуулсан шинжилгээгээр Европын хамгийн том хогийн цэг болох Парис хотын ойролцоох хогийн цэгийн эргэн тойрон дахь хөрснөөс диоксин гэх хүчтэй хорт бодис их хэмжээгээр илэрсэн байна. Гэтэл ахуйн нөхцөлд арын хашаандаа тахиа тэжээдэг айлуудын шувуу энэ хорт бодис илэрсэн хөрстэй байнга хүрэлцдэг тул тэжээвэр тахианууд болон гаргаж байгаа өндөг нь мөн ялгаагүй энэ диоксин гэх хорт бодисоор халдварласан байх өндөр магадлалтай гэж анхааруулж эхэлсэн байна.
Диоксин нь наалддаггүй хайруулын таваг, гал унтраах хөөс зэрэгт агуулагддаг, байгальд 1000 гаруй жил задрахгүй хадгалагдах чадавхтай хорт бодис юм. 1950-иад оны үед энэ бодисын улмаас дэлхий дээр маш олон хүн хордож, ужиг хууч өвчин, хорт хавдраар өвдсөн байдаг.
БНФУ тэжээвэр тахианы өндгийг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг зөвлөж байна | ||
Үзсэн: 20674 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.