Шууд Chart

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 92 гомдол, мэдээллийг шалгав

2023-11-27 17:14:16

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 11 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 92 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 833 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 807 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч “Ц” нь албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх;
  • Булган аймгийн Сэлэнгэ сумын удирдах албан тушаалтан “Н”, “М” нар нь бусдад давуу байдал олгосон гэх;
  • “Г” нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • Баянзүрх дүүргийн ...-р цэцэрлэгийн удирдах албан тушаалтан “С” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Говь-Алтай аймгийн “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч тоглоом суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-нд ажиллаж байсан “Б”, “Б”, “Б” нар нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Хилийн ...-р ангийн удирдах албан тушаалтан “Н”, “Б” нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.


АТГ: Гэмт хэргийн шинжтэй 92 гомдол, мэдээллийг шалгав  
Үзсэн: 491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
njuty [127.0.0.xxx] 2023-11-27 20:42
АТГ бүрэн дампуурчээ. Ийм хэдэн хөгийн хэргийг л илрүүлсэн болж тайлагнах юм. Ингэхэд одоо хүртэл АВИЛГА гэдэг үгээ ч ойлгоогүй байгаа юм биш үү. Бараг 100 мөрдөн байцаагч нэртэй сүржин даржин хүмүүс юу хийж хоол хороож байдаг байна аа. Зөрчлийн хуулиар шийдэгдэх хэмжээний асуудал мөрдсөн болж, өндөр цалин хүртэж суугаа юм биш үү. Энэ байгууллагыг үндсээр нь өөрчлөх цаг болжээ.
Зочин [127.0.0.xxx] 2023-11-27 18:05
Shudragaar

Бидэнтэй нэгдээрэй