Шууд Chart

Баруун аймгийн нутгаар цасан шуургатай байна

2023-11-28 07:23:06

Нөмрөг-Сонгино-Наранбулаг чиглэлийн А18 мөн А0603 дугаартай авто замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхээр “Завхан АЗЗА” ТӨХК-ийн Шуурхай ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд Баруун аймгийн нутгаар хэсэгчлэн хүчтэй цасан шуурга шуурч байна.

Иймд үзэгдэх орчин хязгаарлагдмал үед авто замын зорчих хэсгээр зорчихгүй байхыг зөвлөж байна.

Иргэд жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа ханган, өвлийн дугуй тавьж замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, батлагдсан зам даваагаар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу.

Мөн онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ЗТХЯ


Баруун аймгийн нутгаар цасан шуургатай байна  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй