Шууд Chart

Цасны зузаан 170 см давж, 24 цагийн хугацаанд 116 см цас оржээ

2023-11-28 12:48:48

Австрийн Альпийн нуруу орчмын хотуудад их хэмжээний цас орж, Арберг хотод цасны зузаан 170 см давсан байна.

Их хэмжээний цас орсны улмаас Арлберг хотын ойролцоох зам, давааны явах хэсэг зорчих боломжгүй болсон учраас автомашинуудыг дугуйндаа нэмэлт гинж заавал хийж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулаад байгаа аж.

Мөн тус улсын Инсбрукийн ойролцоох хотод 24 цагийн хугацаанд 116 см зузаан цас орж, цасан нурангийн IV түвшний сэрэмжлүүлэг зарлаад байна.

Эх сурвалж: ОБЕГ


Цасны зузаан 170 см давж, 24 цагийн хугацаанд 116 см цас оржээ  
Үзсэн: 1153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй