Шууд Chart

Эмират COP28 дээд хэмжээний уулзалтын үеэр 15 улстай газрын тос, байгалийн хийн гэрээ байгуулна

2023-11-28 13:21:49

Арабын Нэгдсэн Эмират улс НҮБ-ын цаг уурын асуудлаарх КОП28 дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч орныхоо үүргийг газрын тос, байгалийн хийн гэрээ хэлэлцээр хийх боломж болгон ашиглахаар төлөвлөж байгаа юм байна. Нийтэд задарсан баримтуудаар Эмиратын засгийн газар дэлхийн 15 улстай эрчим хүчний гэрээ хэлэлцээр байгуулахаар төлөвлөжээ. КОП28 бол цаг уурын өөрчлөлтийг сааруулах арга замуудаа хэлэлцэн, шийдвэр гаргах олон улсын хамгийн чухал уулзалт. Зохион байгуулагч улс дээд уулзалтыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэх нь хэр зохистой вэ гэдэг дээр НҮБ шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна.  

БИБИСИ-тэй хамтран ажилладаг Уур амьсгалын мэдээллийн төвийн хараат бус сэтгүүлчид АНЭУ-ын КОП28-ийн зохион байгуулах баг энэ сарын 30-нд эхлэх дээд хэмжээний уулзалтын өмнө наанадаж 27 улсын засгийн газартай уулзалт хийхээр төлөвлөж байгаа тухай баримт мэдээллийг олж авч, нийтэд дэлгэжээ. Тухайлбал АНЭУ-ын төрийн газрын тосны компани Эднок Мозамбик, Канад, Австралид олон улсын шингэрүүлсэн байгалийн хийн үнийг хамтран тогтооход бэлэн" гэж мэдэгдсэн тухай, Эднок Колумбыг чулуужсан түлшний нөөцөө ашиглахад нь дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа Колумбын талд илэрхийлсэн, Мөн тус компани Герман, Египет зэрэг 13 улстай хатуу түлшний төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн зэрэг баримтууд ил болжээ.

Мөн Эмиратын төрийн өмчит сэргээгдэх эрчим хүчний Масдар компани Британи, АНУ, Франц, Герман, Хятад зэрэг 20  улстай бизнес уулзалтууд хийхээр төлөвлөсөн байна. Эмиратын мэдээлэл задарсны дараа Дээд уулзалтыг хариуцаж байгаа НҮБ-ын харьяа агентлаг зохион байгуулагч улс нэг талыг баримтлахгүй, хувийн ашиг сонирхолгүйгээр ажиллах ёстой гэж мэдэгджээ. Харин Эмиратын тал COP28 уулзалтыг бизнесийн яриа хэлэлцээнд ашиглахыг үгүйсгээгүй, харин "хувийн уулзалтууд бол хувийнх" гэсэн хариу өгчээ. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 28-р бага хурал буюу КОП28-ийн үеэр болох дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад 140 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар оролцоно. Тухайлбал Ромын пап, Британийн хаан 3-р Чарльз нар оролцох төлөвтэй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эмират COP28 дээд хэмжээний уулзалтын үеэр 15 улстай газрын тос, байгалийн хийн гэрээ байгуулна  
Үзсэн: 579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй