Шууд Chart

“Ниссан” компани Их Британи дахь цахилгаан автомашин үйлдвэрлэлд хөрөнгө оруулна

2023-11-28 14:05:37

Японы автомашин үйлдвэрлэгч “Ниссан мотор” компани Хойд Британи дахь цахилгаан машины үйлдвэртээ 2,5 сая ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгджээ. “Ниссан”-ы ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Үчида Макото Сандерланд дахь өөрийн үйлдвэрт өнгөрөгч Баасан гарагт энэ тухай зарлаж, шинэ хөрөнгө оруулалт нь хоёр шинэ загварын цахилгаан автомашины үйлдвэрлэл, бас судалгаа, хөгжүүлэлтэд зарцуулагдахыг мэдээлсэн байна. “Ниссан” компанийн энэ алхам, Европ дахь зорчигч тээврийн машины үйлдвэрлэлийн дамжлагаа 2030 оноос бүрэн цахилгаан машиных болгож өөрчлөхийг зорьж байгаатай нь холбоотой байна. Тэрчлэн Европ даяар цахилгаан машинд шилжих үйл явц түргэсэж байгаа үед “Ниссан” Европын зах зээлд байр сууриа бэхжүүлэхийг зорьж байгаа нь илт байна.

Британийн Ерөнхий сайд Риши Сунак Ниссаны хөрөнгө оруулалтад баяр хүргэж, энэ бол Нэгдсэн Вант улсын автомашины аж үйлдвэрт үзүүлж байгаа том итгэл” гэж мэдэгджээ. Өнгөрөгч 2022 онд гэхэд Их Британид ердийн автомашины үйлдвэрлэл өмнөх оныхоос бараг 10 хувь унажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Ниссан” компани Их Британи дахь цахилгаан автомашин үйлдвэрлэлд хөрөнгө оруулна  
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй