
Токио дахь Эзэн хааны ордны олон нийтэд ихэвчлэн хаалттай байдаг байсан хэсгийг нээжээ. Ингэснээр Гол ордон хүрэх зам дагуух 600 метр урт үргэлжилдэг Инуи гудамжаар намрын өнгө үзэмжийг бахдан алхах боломжийг хүмүүст олгосон байна. Энэ өргөн чөлөөний дагууд найман өөр сортын 70 шахам агч модод суулгажээ. Бямба гарагийн өглөөний 9 цагаас ордны хашааг ийнхүү иргэдэд дэлгэсэн юм байна. Энэ жил Токиод ердийнхөөс дулаан байгаа тул намрын навчсын өнгө үзэмж хараахан оргил үедээ хүрээгүй. Навчсын өнгө энэ 7 хоногоос өнгөө хувиргах болов уу гэж Эзэн хааны ордны арын албаныхан ярьжээ.
Хааны ордны Инуи өргөн чөлөө ирэх 12 сарын 3-ныг хүртэл нийтэд нээлттэй байх юм байна.
Токио дахь Эзэн хааны ордны хашааг олон нийтэд нээжээ | ||
Үзсэн: 1197 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.