Шууд Chart

ОХУ-ын ерөнхийлөгч ирэх оны батлан хамгаалах салбарын төсвийг нэмэгдүүлэв

2023-11-28 15:10:47

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Даваа гарагт ирэх оны төсвийн хуулийн төсөлд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Ингэхдээ цэрэг батлан хамгаалах салбарт зарцуулах төсвийг ирэх 2024 онд 30 хувиар нэмэгдүүлнэ гэж тусгаж өглөө. Москва Украин руу чиглэсэн дайны үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх гэж байгаа нь энэ бололтой гэж олон улсын агентлагууд мэдээлж байна.

Ирэх оны төсвийн хөрөнгийн нэмэгдлийн 40 орчим хувь нь зөвхөн батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт чиглэнэ гэж ОХУ-ын зүгээс мэдэгдсэн байна. Дан ганц батлан хамгаалах салбарын төсөв л гэхэд 2023 оныхоос 70 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. ОХУ ирэх оны төсвийн орлогыг 35 их наяд рубль буюу 400 орчим тэрбум америк долларт хүргэх томоохон зорилт тавиад байгаа. Энэ нь 2023 онд хүргэнэ гэсэн зорилтоос 22 хувиар өссөн дүн юм. ОХУ энэ зорилтдоо хүрэхийн тулд аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн татварыг өсгөж магадгүй гэж эдийн засгийн шинжээчид үзэж байна. Энэ удаагийн төсвийн хуулийн төслийг Оросын Төрийн Дум болон Холбооны Зөвлөл аль аль нь зөвшөөрөөд байсан юм. Тэгвэл энэ долоо хоногт ийнхүү ерөнхийлөгч Владимир Путин хуульд гарын үсэг зурж, төсвийн хуулийг эцэслэн баталж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын ерөнхийлөгч ирэх оны батлан хамгаалах салбарын төсвийг нэмэгдүүлэв  
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй