
Ирэх 2024 онд Өмнөд Солонгос улс гаднаас 165 мянган мэргэжлийн бус ажиллах хүч авахаар төлөвлөж байна. Хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд олон салбарыг хамарсан ажиллах хүчний хомсдолыг арилгахын тулд ирэх онд өмнө нь байгаагүй олон тооны ажилтан гаднаас авна гэж тус улсын Хөдөлмөрийн яам өнөөдөр мэдээллээ.
Мэргэжлийн бус ажиллах хүчний Е-9 ангиллын визээр очиж байгаа гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжтой салбарын тоог нийтийн хоол, уул уурхай, ойн аж ахуй зэрэг шинэ салбараар өргөжүүлэх юм байна. Е-9 ангиллын виз нь мэргэжил шаардахгүй, биеийн хүч шаардах ажиллах хүчинд зориулсан юм байна. Энэ ангилалын визээр Өмнөд Солонгост очсон гадаадын иргэдийн тоо сүүлийн жилүүдэд хурдтай өсчээ. 2021 онд 52 мянга, 2022 онд 69 мянга, 2023 онд 120 мянга болж өссөн байна. Жэжү арал, Сежон муж зэрэг 98муж, хотын захиргаа Солонгос хоолны ресторануудад гал тогооны туслах ажилчин авахаар төлөвлөжээ. Салбараар нь ангилбал аж үйлдвэрийн салбар хамгийн олон буюу 95 мянган ажилчин авах бол ХАА 16 мянга, үйлчилгээний салбар 13 мянга, загас агнуур 10 мянга, барилгын салбар 6мянга, хөлөг онгоцны үйлдвэр 5мянган ажилчин гаднаас авахаар төлөвлөж байна. Үлдсэн 20 мянган ажиллах хүчийг салбар харгалзахгүйгээр хуваарилахаар Хөдөлмөрийн яам нь төлөвлөжээ.
БНСУ 2024 онд гадаадаас 165 мянган мэргэжлийн бус ажиллах хүч авна | ||
Үзсэн: 733 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.