
“Википедиа” компанийн үүсгэн байгуулагч Жимми Уэльс Euronews агентлагт өгсөн ярилцлагадаа ChatGPT буюу хиймэл оюунт автомат хариулагч нь одоогоор дөнгөж хөгжих шатандаа яваа, алдаа маш их гаргадаг, гэхдээ 50 жилийн дараа гэхэд супер хүн шиг хүчин чадалтай болно гэж таамаглаж байгаагаа хуваалцсан байна. Ирээдүйд хэдийгээр хүний ухааныг гүйцэх хэмжээнд хөгжиж магадгүй ч өнөөгийн хүчин чадлаараа хүний үйл ажиллагаанд туслах үүрэг гүйцэтгэхэд боломжийн чадамжтай гэж мөн дурдсан байна. ChatGPT нь АНУ-ын OpenAI компанид харьяалагддаг, хүний асуусан асуултад яг хүн шиг хариулж, эсээ бичих, дууны шүлэг зохиох, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх чадамжтай. Гэхдээ заримдаа баримтын алдаа гаргадаг тул одоохондоо 100 хувь найдах аргагүй технологи юм.
Хиймэл оюун ухаан 50 жилийн дараа гэхэд супер хүн шиг хүчин чадалтай болно | ||
Үзсэн: 512 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.