Шууд Chart

Харвардын их сургууль цөөнхийн эрх ашигт үйлчилдэг гэх шүүмжлэлд өртөв

2023-11-29 15:26:52

Харвардын их сургууль нь дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын эгнээнд зүй ёсоор багтдаг. Гэвч сүүлийн үед Харвардын их сургууль хөрөнгөтэй цөөн тооны иргэд, тэдний хамаатан садан, төгсөгчдийн ар гэрийнхнийг онцгойлон элсүүлдэг тэгш бус босготой гэх шүүмжлэлд өртөж, үүнтэй холбоотойгоор АНУ-ын дээд шүүхэд дуудагдаад байгаа юм. Одоогоор дээд шүүхээс Харвард болон өөр бусад томоохон их сургуулиудыг нийгмийн гарал үүслийн хувьд цөөнхийн бүлгээс шалгуур багатайгаар оюутан элсүүлэхийг хориглосон байгаа. Ингэснээр нийт оюутнууд гарал үүслийн хувьд янз бүр байх гэсэн зарчим алдагдаж байна гэж тэдгээр их сургуулиуд үзэж байгаа юм. Гэхдээ цөөнхийн бүлгийн оюутнуудыг ямар ч шалгуургүйгээр элсүүлэх нь эргээд төгсөгчдийн ар гэрийнхнийг шууд элсүүлэх нэг голлох шалтгаан болдог гэж дээд шүүхээс тайлбарлажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Харвардын их сургууль цөөнхийн эрх ашигт үйлчилдэг гэх шүүмжлэлд өртөв  
Үзсэн: 686 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй