
Хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн дэлхийн томоохон бүлэг 2024 онд компьютерын санах ойн борлуулалт сэргэх төлөвтэй байгааг мэдэгдэж байна. Дэлхийн хагас дамжуулагчийн худалдааны статистикийг гаргадаг энэ бүлгээс өчигдөр нийтлүүлсэн урьдчилсан төлөвөөр уналтад ороод байсан энэ төрлийн худалдаа ирэх оноос “тогтвортой сэргэх” хандлага ажиглагдаж байгаа юм байна.
Тодруулбал, ирэх онд чипийн зах зээлийн өртөг 13 гаран хувиар нэмэгдэж, 588 тэрбум доллар болох тооцоо гарчээ. Энэ нь зургаан сарын өмнө 11,8 хувьд байна гэж тооцоолж байсан таамаглалаас нь 1,3 нэгж пунктээр давсан үзүүлэлт болсон байна. Ирэх жилийн энэ зах зээлийн сэргэлт нь үндсэндээ санах ойн зах зээл бараг үлэмж хэмжээнд буюу 45 хувиар тэлэх төлөвөөс үүдэлтэй гэж худалдааны энэ бүлэг харж байгаа юм байна. Тэрчлэн санах ойн чипийн үнэ “огцом өссөн” талаар ”Морган Стэнли” хөрөнгө оруулалтын банкны шинжээчид мэдээлсэн байна. Энэ нь үйлдвэрлэгчид болоод нийлүүлэгчдэд компьютер, ухаалаг утасны чамгүй нөөц бий болсонтой холбоотой гэж тэд тайлбарлаж байгаа юм байна.
Хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн нэгдэл 2024 оны зах зээлийн төлөвөө ахиулав | ||
Үзсэн: 701 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.