Шууд Chart

“Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг дахин өргөн барив

2023-12-02 12:05:00

Монгол Улс болон АНУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилго бүхий “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхимд Сенатын гишүүн Д.Салливан, Б.Кардин нар, Төлөөлөгчдийн танхимд Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч Д.Тайтус, Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн дарга В.Бучанан нар тус тус 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр АНУ-ын 118 дугаар Конгресст дахин өргөн барив.
 
Энэхүү хуулиар Монголын ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэх боломжийг бий болгохыг зорьж буй бөгөөд энэ нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх, экспортыг төрөлжүүлэх, Монгол, Америкийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухад ач холбогдолтой юм.
 
“Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг өмнө нь 2018, 2019, 2021 онд Конгресст өргөн барьж байсан бөгөөд ЭСЯ-наас цаашид хуулийн төслийг сурталчлах, дэмжигч гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хуулийг төслийг батлуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана гэж Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий Консулын газраас мэдээллээ. 

“Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг дахин өргөн барив  
Үзсэн: 901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй