Украин улс Оростой хоёр жил шахмын турш дайтаж байгаа армийнхаа байлдааны чадавхыг хадгалахын тулд цэргийн албанд татах журмаа өөрчлөх болжээ. Энэ хүрээнд Фронт явах хүсэлгүй мэргэжилтнүүдэд Украины зэвсэгт хүчинд хүчин зүтгэх арга хэлбэрийг нь сонгуулах зэргээр илүү уян хатан тогтолцоонд шилжих юм байна. Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов Британийн “Гардиан” сонинд энэ тухай ярьжээ. Украины эрх баригчид энэ төлөвлөгөөгөө энэ 7 хоногт зарлах юм байна.
Дайны нөхцөлд хилээр гадагш гарахад хязгаарлалт нэвтрүүлсэн боловч хэдийн, 20 мянга орчим эрэгтэйчүүд цэрэг татлагаас зугтаж хууль бусаар хилийн чанад руу гарчээ.
Украинд цэрэг татлагын журмыг өөрчлөхөөр болжээ | ||
Үзсэн: 1384 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: