Шууд Chart

БНСУ тагнуулын зорилгоор ашиглах анхны хиймэл дагуулаа хөөргөлөө

2023-12-03 12:09:45

Өмнөд Солонгос улс Хойд хөршөө илүү сайн хянах зорилгоор ашиглах тагнуулын анхны хиймэл дагуулаа АНУ-ын Калифорни муж дахь Ванденберг агаарын цэргийн баазаас СпэйсИкс компанийн Фалкон-9 пуужингаар хөөргөсөн байна. Пуужин хөөргөснөөс хойш 4 минутын дараа хиймэл дагуул пуужингаас салж, төлөвлөсөн хугацаандаа сансрын тойрог замд орсон гэж Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас мэдэгджээ. Сөүл Умард Солонгосыг илүү сайн хянах зорилгоор 2025 он гэхэд ийм төрлийн дөрвөн хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна.

Сөүл хиймэл дагуулаа анх 11-р сарын 30-нд хөөргөхөөр төлөвлөж байсан ч цаг агаарын таагүй байдлын улмаас хойшлуулсан юм байна. Энэ хиймэл дагуул нь 400-600 км-ийн өндөрт дэлхийг тойрох юм байна. Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар энэхүү хиймэл дагуул газар дээрх обьектууд ялангуяа 30 см хүртэлх жижиг хэмжээтэй биетүүдийг таних нарийвчлалтай юм байна.  Умард Солонгосыг өөрийн хиймэл дагуулын системээр хянах нь тус улсын баллистик пуужин харваж болзошгүй анхны шинж тэмдгийг олж илрүүлэхийн зэрэгцээ зэвсэгт хүчний пуужингийн урьдчилан сэргийлэх чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж Өмнөд Солонгосын албаныхан үзэж байна. Умард Солонгос энэ оны эхээр хоёр удаа оролдлого хийгээд сая 11-р сарын 21-нд тагнуулын анхны хиймэл дагуулаа сансрын тойрог замд оруулсан гэж мэдэгдсэн. Умардын Хиймэл дагуул Цагаан ордон болон АНУ-ын цэргийн баазууд, тэр дундаа Японы баруун өмнөд хэсэгт байрлах Кадена агаарын цэргийн баазын зургийг авсан гэж Пёньян мэдээлсэн боловч нотлох зургуудийг одоогоор нийтлээгүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ тагнуулын зорилгоор ашиглах анхны хиймэл дагуулаа хөөргөлөө  
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй