Шууд Chart

Пентагон Австрали, Британитай өндөр технологийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2023-12-03 12:20:29

АНУ Австрали, Британи улсуудтай цэрэг армийн өндөр технологи хуваалцах, мэдээлэл солилцох хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Энэ нь Энэтхэг, Номхон далай дахь Хятадын хурдтай өсөн нэмэгдэж байгаа нөлөөг хязгаарлах өргөн хүрээтэй бодлогын хүрээнд хийгдэж байгаа гэрээ юм байна. Тухайлбал, усан дор ашиглах нисгэгчгүй онгоцны системийн боловсронгуй байдлыг хурдасгаж, гурван улсын тэнгисийн хүчний хариу маниеварлах чадварыг илүү цогц болгохыг зорьж байна.

Пентагоны тэргүүн Ллойд Остин баасан гарагт Цахиурын хөндий дэх АНУ-ын армийн батлан хамгаалах технологийн төвд Австрали, Британийн батлан хамгаалахын сайд нарыг хүлээн авч, технологийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох шинэ гэрээ байгуулсан байна. гэрээний зорилгыг дэлхийн аюулгүй байдлын сорилтуудыг илүү сайн даван туулж, хурдацтай нэмэгдэж байгаа аюул заналаас бие биенээ хамгаалж, "Энэтхэг-Номхон далайн бүс нутаг болон дэлхий дахины тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахад чиглэсэн гэж Пентагон тайлбарлаж байна. Британийн тал Хятад улс энэтхэг номхон далайн навигацийн эрх чөлөөг алдагдуулж байгаа учраас бид тэнгисийн хүчнээ дэвшилтэт технологиор зузаатгах шаардлага тулгарч байна. Далай тэнгисүүдэд ялангуяа Номхон далай болон Өмнөд Хятадын тэнгист чөлөөтэй зорчих нь чухал гэж мэдэгдэж байна. Шинэ технологийн энэхүү гэрээ нь Австрали улстай 2021 онд анх зарласан цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх дараагийн алхам юм байна. АНУ, Австрали, Британи гурав Австрали улсыг цөмийн хөдөлгүүртэй найман шумбагч онгоц бүхий флоттой болоход нь туслах АУКУС түншлэлийг хөгжүүлж байгаа юм. Хэлэлцээрийн дагуу Австрали улс АНУ-аас Виржиниа ангиллын гурван шумбагч онгоц худалдан авч, Британитай хамтран AUKUS ангиллын шинэ шумбагч онгоц тавыг үйлдвэрлэхээр болсон. АНУ-ын цөмийн технологиор ажилладаг уг шумбагч онгоцууд цөмийн зэвсэг тээвэрлэхгүй, Австралийн Аделаид хотод баригдаж, эхнийх нь 2040 онд үйлдвэрлэлээс гарах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пентагон Австрали, Британитай өндөр технологийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа  
Үзсэн: 557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй