Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 28 дугаар бага хуралдаан” болж байна.
Уулзалтад Франц, Япон, Их Британи, Египет, Саудын Араб, Катар, Йордан, Бразил зэрэг дэлхийн нийт 160 улс, орны удирдагчид болон Билл Гейтс тэргүүтэй бизнес эрхлэгчид зэрэг 70,000 гаруй хүн оролцож байгаа ч АНУ, БНХАУ-ын Ерөнхийлөгч нар оролцоогүй аж.
Энэхүү дээд хэмжээний уулзалт нь дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ нэмэгдсээр байгаа энэ цаг үед буюу 2023 он түүхэнд хамгийн халуун жил болж тэмдэглэгдэж байгаатай холбогдуулан зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог юм.
Хурлын үеэр НҮБ-ын Талуудын бага хурал (COP28) гэж нэрлэгддэг дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан чулуужсан түлшний хамаарлыг бууруулах арга замууд болон уур амьсгалд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх олон улсын алдагдал, хохирлын санг байгуулжээ.
Хамгийн олон оролцогчтой уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хуралдаан энэ сарын 12-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд үргэлжлэх юм.
Эх сурвалж: ОБЕГ
“Уур амьсгалд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх олон улсын алдагдал, хохирлын сан”-г байгуулжээ | ||
Үзсэн: 461 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.