Улс төрийн намын санхүүжилттэй холбоотой дуулиант хэрэг дэгдсэнээр Японы сөрөг хүчний хууль тогтоогчдын зүгээс Ерөнхий сайд Фумио Кишидад шахалт үзүүлэх нь нэмэгджээ. Эн-Эйч-Кей-гийн мэдээлж байгаагаар, эрх баригч ЛАН-ын 10 гаруй хууль тогтоогч хөрөнгө босгох улстөрийн арга хэмжээний тасалбар борлуулж, орлогыг давуулан биелүүлсний төлөө урамшуулал авсан хэрэг шалгагдаж байгаа юм байна.
Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно зэрэг эрх баригч намын гурван ч өндөр албан тушаалтны ажлын алба намаасаа 10 сая гаруй иен буюу бараг 70 мянган ам.долларын хэмжээний урамшуулал авсан хэрэгт шалгагдаж байгаа юм байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд хийгдсэн энэхүү урамшуулал төлбөрөө нэр бүхий хууль тогтоогчид орлогын тайландаа тусгаагүй, намын санхүүгийн тайланд мөн бүртгээгүй байжээ. Энэ хэрэгт нэр холбогдсон 10 гаруй хууль тогтоогч нь ЛАН-ын бодлогын судалгааны бүлэг “Сейва” нэртэй хамгийн том фракцид хамаардаг байна. Энэ бүлгийг цагтаа Ерөнхий сайд Абэ Шинзо агсан тэргүүлдэг байжээ.
Токиогийн мөрдөгчдийн зүгээс хөрөнгийн далд урсгалыг ил болгохын тулд хууль тогтоогчдоос сайн дурын үндсэн дээр мэдүүлэг авч магадгүй байна. Хуулиараа, улс төрийн нам байгууллагын гишүүд хөрөнгө босгох арга хэмжээний орлогоо мэдээлээгүй бол торгуулах юм уу хорих ял заагдах магадлалтай байна. Мөн сонгуульд оролцох, санал өгөх эрхийг нь мөн хасах заалт байдаг байна.
Японы эрх баригч намын 10 гаруй хууль тогтоогч авлигын хэрэгт холбогдов | ||
Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.