Их Британид үл хөдлөх хөрөнгийн үнэ хоёр дахь сардаа дараалан өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, 10-р сард үл хөдлөхийн үнэ 1,2 хувиар өссөн байсан бол 11-р сард 0,5 хувиар өссөн байна. Их Британи дахь үл хөдлөх хөрөнгийн дундаж үнэ 11-р сарын байдлаар 283 мянган фунт буюу 356 мянган америк доллартой тэнцэж байна. Хэдийгээр үл хөдлөхийн үнэ сүүлийн 2 сар дараалан өссөн үзүүлэлттэй байгаа ч энэ оны 11-р сарын дундаж үнэ 2022 оны мөн үеийнхээс 1 хувиар бага үзүүлэлттэй гарсан байна. Өнгөрсөн 10-р сар хүртэл Их Британид үл хөдлөх хөрөнгийн үнэ 6 сар дараалан буураад байсан юм. Их Британийн үл хөдлөхийн зах зээл 2023 онд өмнөх онтой харьцуулахад үнийн хувьд харьцангуй бууралттай жил болж өнгөрч байна. Гэхдээ энэ нь үл хөдлөх хөрөнгийн эрэлт нэмэгдсэний улмаас үнэ ийм бага байгаа юм биш, харин одоо зах зээл дээр бэлэн байгаа үл хөдлөх хөрөнгийн тоо харьцангуй бага байгаа нь нөлөөлж байна гэж салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
ИБУИНХУ-д үл хөдлөх хөрөнгийн үнэ дахин өсжээ | ||
Үзсэн: 795 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.