
Австрали улс ирэх хоёр жилд гадны оюутан сурагчид болон тусгай мэргэжил шаардахгүй ажиллах хүчний визний журмыг чангатгана гэж мэдэгдлээ. Австралийн эрх баригчдын үзэж байгаагаар энэ улсын цагаачлалтай холбоотой асуудал хэрээс хэтэрсэн байна. 2022-2023 оны хооронд Австрали улсад шилжин ирсэн болон шилжин явсан хүмүүсийн тооны зөрүү 510 мянгад хүрэх төлөвтэй байгаа нь түүхэн дээд үзүүлэлт юм. Энэ тоог 2024-2026 оны хооронд 250 мянгаар багасгана гэсэн зорилготой байгаа юм байна. Сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас хөдөлмөрийн зах зээл уналтад ороод байсан тул гаднаас олон тооны оюутан болон ажиллах хүчнийг визний шаардлага багатайгаар оруулж ирж байсан бол ирэх жилүүдэд энэ бодлогоо зогсоож, шилжин ирэгсдийн тоог цөөлнө гэж удирдах албанаас мэдээлжээ.
Австрали улс гадаад оюутан сурагчдын визний журмыг чангатгана | ||
Үзсэн: 558 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.