Шууд Chart

Сэргээгдэх эрчим хүчний салбарт чадвартай ажиллах хүч дутмаг байна

2023-12-12 13:41:22

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тавьсан зорилгуудын томоохон хэсэг нь 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх. Үүний тулд сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх нь нэн чухал асуудал болоод байгаа. Мөн Европын Холбооноос 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг одоогийнхоос гурав дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ногоон эрчим хүчний салбартай холбоотой эдгээр томоохон зорилтуудад тулгамдаж байгаа нэг асуудал нь энэ салбарын ажлын байрны нөөц асар их ч шаардлагыг нь хангасан чадварлаг ажиллах хүчний нөөц дутмаг байгааг салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Европын Холбоонд гэхэд ажлын байранд хүсэлт гаргаж байгаа есөн хүн тутмын нэг нь л ногоон эрчим хүчний салбарт ажиллах чадвартай, энэ салбарт мэргэшин суралцаж байгаа хүний тоо жилд 9 хувиар л нэмэгдэж байгаа нь одоогоор тавьсан шинэ ногоон эрчим хүчний зорилтод хүрэхгүй байна гэдгийг мөн дурдаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэргээгдэх эрчим хүчний салбарт чадвартай ажиллах хүч дутмаг байна  
Үзсэн: 729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй