
Канад улсад амьжиргааны өртөг өндөр, орон байр дутагдалтай, түрээс өндөр байгаагийн улмаас сүүлийн жилүүдэд энэ улсыг зорин цагаачилж очиж байгаа гадны иргэдэд амьдралаа цогцлооход хүндхэн болж эхэлж байгааг Ройтерс агентлаг сурвалжилсан байна. Улмаар сүүлийн жилүүдэд Канад улсыг орхин гарч байгаа цагаач иргэдийн тоо улам нэмэгдсээр байна. Канад улсын дундаж наслалт нэмэгдэж, хүн ам хөгширч байгаа энэ цаг үед төрөөс бодлогоор цагаачдыг олноор нь суурьшуулж, хөдөлмөрийн зах зээлийг тэлэн, эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Канадын ерөнхий сайд Жастин Трюдо төрийн эрхэнд байх найман жилийн хугацаандаа 2 сая 500 мянган гадны иргэнд Канадад байнгын оршин суух эрх олгосон. Гэвч амьжиргааны өртгийн асуудлын улмаас цагаачид жил ирэх тутам Канадыг орхих нь нэмэгдсэн нь Трюдогийн засгийн газрын бодлого үр дүндээ хүрч чадахааргүй байгааг харуулж байна гэж шинжээчид үзэж байна. Улмаар цагаачдаас голчлон бүрдсэн энэ улсын эдийн засаг уналтад орох эрсдэлтэй гэж дурджээ.
Цагаачид Канад улсыг орхин явах нь ихэсжээ | ||
Үзсэн: 722 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.