Шууд Chart

Япон улс нүүрс төрөгчийн ялгарлыг бууруулахад 90 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

2023-12-19 15:09:24

Япон улс хувийн хэвшлийн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах зорилтыг дэмжихийн тулд 13 их наяд иен буюу 90 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болж байна. Зардлаа нөхөхийн тулд ногоон шилжилтийн бонд гаргахаар төлөвлөжээ. Японы ерөнхий сайд Фумио Кишида Ази тивд нүүрс төрөгчийн ялгаруулалтыг бууруулах хүчин чармайлтыг манлайлан ажиллахаа амласан байна.

Ерөнхий сайд Кишида Япон, Зүүн Өмнөд Азийн орнуудын нэгдэл Азийн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэглэх нийгэмлэгийн анхны дээд уулзалтын үеэр энэ зорилтоо танилцуулжээ. Тус нийгэмлэгийг Кишида санаачилж, анхны дээд уулзалтыг Токио хотноо хүлээн авчээ. Кишида нүүрс төрөгчийн ялгаруулалтыг тэглэх нь Ази тивийн орнуудад тулгарч байгаа нийтлэг сорилт, үүнийг инновацаар л зогсоох боломжтой гэж үзэж байна. Энэ нийгэмлэгийг байгуулснаар нүүрстөрөгчийн ялгарлыг арилгах шинэ, том зах зээлийг бий болгож, дэлхийн өнцөг булан бүрээс Ази руу хөрөнгө оруулалт татах болно гэж Японы ерөнхий сайд үзэж байна. Энэ үүднээс Япон улс Технологийн хөгжил, хууль эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгоход манлайлан оролцохоо илэрхийлжээ. Японы засгийн газрын мэдээлснээр энэхүү хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг ган, химийн болон их хэмжээний нүүрстөрөгч ялгаруулдаг бусад салбарыг хүлэмжийн хий бага ялгаруулдаг технологид шилжүүлэхэд зарцуулах юм байна.  Энэ чиглэлд ойрын таван жилд 3 тэрбум, 10 жилийн хугацаанд есөн тэрбум ам.доллар хуваарилахаар төлөвлөсөн байна. Мөн Японы засгийн газар олборлодог түлш болон устөрөгч зэрэг шинэ үеийн эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнийн зөрүүг нөхөхөд  дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.

Энэ үнийн зөрүүг нөхөхөд оруулах хөрөнгө оруулалт ирэх таван жилд 3 тэрбум доллар, 15 жилийн хугацаанд 21 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна. Японы эрх баригчид зай хураагуур, хагас дамжуулагч, цөмийн эрчим хүч үйлдвэрлэх зэрэг бусад аж үйлдвэрлэлээ ч дэмжихээр төлөвлөжээ. Нийт зардлын тодорхой хэсгийг 2024 оны төсвийн төсөлд тусгахаар болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс нүүрс төрөгчийн ялгарлыг бууруулахад 90 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна  
Үзсэн: 1120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-12-20 09:59
Khubilai haanii Devsgert bnu

Бидэнтэй нэгдээрэй