Шууд Chart

БНСУ Өршөөлийн хуульд хамрагдан сайн дураар нутаг буцах хугацааг 2 сараар сунгалаа

2023-12-20 16:27:38

БНСУ-ын Хууль зүйн яамнаас хэрэгжүүлж буй “Гадаад иргэдийн өөрийн хүсэлтээр нутаг буцах” мэдэгдэл гаргах тусгай хугацааг 2023 оны есдүгээр сарын 11-нээс 12 дугаар сарын 31 хүртэл зарлан хэрэгжүүлж байсныг 2024 оны хоёрдугаар сарын сүүлч хүртэл хоёр сарын хугацаагаар сунгажээ.

Өөрийн хүсэлтээр нутаг буцах иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаагаас гадна оны эцсээр гадаад руу аялж амрах зорчигчдын тоо нэмэгдэн онгоцны тийз захиалгын үйлчилгээ ачаалал ихтэй байгаа тул дээрх арга хэмжээг авсан байна.

Энэхүү Өршөөлийн хуульд хамрагдан сайн дураар буцаж буй хууль бус оршин суугч гадаадын иргэнд торгууль, хил нэвтрэхтэй холбоотой хязгаарлалт үйлчлэхгүй гэж БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс мэдээллээ.  


БНСУ Өршөөлийн хуульд хамрагдан сайн дураар нутаг буцах хугацааг 2 сараар сунгалаа  
Үзсэн: 1470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй