Шууд Chart

Хэдэн мянган дүрвэгчдийн цуваа АНУ-ын хилд тулж иржээ

2023-12-26 10:22:57

Өмнөд болон Төв Америкийн орнуудаас Мексикээр дамжин АНУ-ын хилээр нэвтрэхээр 8000 орчим дүрвэгч явган явсаар арванхоёрдугаар сарын 25-нд АНУ-ын өмнөд хилд тулж ирсэн байна. Дийлэнх нь Венесуэл, Куба, Мексик зэрэг орны бага балчраас эхлээд ахмад настнуудаас бүрдсэн энэ цувааны эхэнд “Ядуусын нүүдэл” гэсэн самбар барьсан хүмүүс ахалж яваа юм байна. Энэ цуваа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Техас муж болон Мексик дэх айлчлалтай давхцаж байгаагаараа, мөн Зул сарын баярын өдрөөр гэдэг утгаараа олон нийтийн анхаарлын төвд ороод байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга АНУ-ын Техас муж болон Мексикийн нийслэл Мехико хотод айлчилж, цагаач нэвтрүүлэх хилийн чангатгах бодлогын хүрээнд Мексик улстай шинэчилсэн гэрээ байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Өнгөрсөн 2022 он болон 2023 оны санхүүгийн жилд АНУ-ын өмнөд хил дээр 2 сая орчим цагаач дүрвэгчийг саатуулсан байна. 2023 оны 9-р сард л гэхэд дангаараа 200 мянган хууль бусаар хил давах гэсэн дүрвэгчийг саатуулсан байгаа юм.  Зул сарын өмнөх өдөр Мексикийн өмнөд нутгийн Тапачула хотоос гарсан энэ удаагийн дүрвэгсдийн цуваанд яваа Латин Америкийн орнуудын иргэд эдийн засгийн хямрал, гурван оронтой тоо руу орсон инфляцын хөөргөдөл, дээрмийн бүлэглэлүүд зэрэг нийгэм эдийн засгийн олон асуудлын улмаас эх орноосоо дүрвэн гарсан гэж тайлбарлаж байна. Энэ их хэмжээний цагаач дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд АНУ-тай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор өнгөрсөн долоо хоногт Блинкений айлчлалыг угтан мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хэдэн мянган дүрвэгчдийн цуваа АНУ-ын хилд тулж иржээ  
Үзсэн: 461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй