
Хятадын нийслэл Бээжин хотод 1951 оноос хойш анх удаа буюу сүүлийн 70 жилд тохиогоогүй хүйтэн өвөл болж байгааг цаг уурын албанаас нь мэдээлжээ. Хойд туйл, Сибирийн хүйтэн агаарын урсгалын улмаас сүүлийн нэг долоо хоногт Бээжин болон Хятадын зүүн умард нутгуудаар эрс хүйтэрч, зарим газар цельсийн -40 градус хүрч хүйтэрсэн байна. 12-р сарын 11-ээс хойш Бээжинд 300 цагийн турш температур 0 градусаас доош байсан нь мөн л сүүлийн 70 жилд анх удаа ийм удаан хасах хэмтэй байсан жил гэдгийг Бээжингийн цаг уурын төвөөс мэдээлжээ. Бээжингээс баруун өмнө зүгт Хэнань муж орчмоор нэгдсэн дулааны систем ачаалалтай байгаагийн улмаас доголдолтой ажиллаж байгаа талаар мөн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Тус мужийн Пү Яан, Пин Дин Шань гэсэн хотуудад дулаан хязгаарлаж эхэлсэн байна. Өөр бусад хотуудад ч мөн эмнэлэг зэрэг онц шаардлагатай албан байгууллагуудаас бусад газрын дулааныг хязгаарлаж эхэлнэ гэж мужийн захиргаанаас мэдээлээд байгаа юм байна.
Бээжинд сүүлийн 70 жил тохиогоогүй хүйтэн өвөл болж байна | ||
Үзсэн: 898 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.