
Бөмбөрцгийн хойд хагаст олон жилийн дунджаас хүйтэн өвөл болж байгаа бол өмнөд хасагт хэт халалт эрчимтэй нэмэгдсээр байна. Тодруулбал, Австрали улсад зарим нутгаар 45 градус хүртэл халж байгаагийн улмаас ихэнх нутгаар ой хээрийн түймэр газар авах эрсдэлтэй байна. Нэн ялангуяа баруун нутгийн мужууд, умард хэсгээр, Күийнсланд мужийн зүүн хэсгээр хэт халууны анхааруулгын түвшинд шилжсэн байна. Баруун мужийн нийслэл Перт хотод Ням гарагт 35 градус хүрч халсан нь 12-р сарын дунджаас 5 градусаар их үзүүлэлт болж байна. Мөн Ням гарагт энэ мужид ой хээрийн 20 түймэр бүртгэгдсэний улмаас ойр хавийн суурингуудад онцгой байдал зарлажээ. Австралийн зүүн эрэг орчмоор Номхон далайн Эль Нино урсгалын улмаас мөн л хэт халж, циклон, үер их болж, ой хээрийн түймэр гарсаар байна.
Австрали улсын ихэнх нутаг хэт халалтын улмаас түймэрт өртөх эрсдэлтэй байна | ||
Үзсэн: 583 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.