
Өмнөд Солонгос улс соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор ирэх 2024 онд гадаадын ажилчдыг хоёр жилээр визээ сунгаж болох дижитал-нүүдэлчид нэртэй шинэ визний системээ танилцуулсан байна. Дижитал-нүүдэлчин визний системийн шаардлага одоогоор ил болоогүй байгаа ч ирэх оны хоёрдугаар хагас гэхэд энэ визийг олгож эхэлнэ гэж мэдээлсэн байна. Солонгосын засгийн газраас мөн гадны жуулчдад Солонгост аялахад хялбар байх үүднээс англи хэлтэй хөтчүүдийг бэлтгэж, хиймэл оюун дээр суурилсан тээврийн хэрэгслийн захиалах үйлчилгээ зэргийг хөгжүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Эдгээр шинэ бодлогынхоо ачаар Өмнөд Солонгос улс 2027 он гэхэд жилдээ 30 сая жуулчин хүлээн авдаг болохоор зорьж байгаа юм байна.
БНСУ 2024 онд соёлоо түгээх зорилготой шинэ визний систем танилцуулжээ | ||
Үзсэн: 607 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.