Шууд Chart

Франц улсад Зул сарын бэлгээ зарах нь ихэсжээ

2023-12-28 11:59:57

Дэлхийн томоохон цахим худалдааны сайтуудын нэг eBay-ийн тайланд дурдсанаар Франц улсад Зул сарын баяраар авсан бэлгээ буцааж худалдах нь нэмэгджээ. 

Даваа гарагт болсон Зул сарын баяраас хойш энэ сайт дээр минут тутам 3-4 бэлэг “гар дамжсан бүтээгдэхүүн” цэсэд орж ирж, худалдаалагдаж байгааг илрүүлсэн байна.

Улмаар оны төгсгөл гэхэд ийм төрлийн 300 мянга орчим зар сайтад нийтлэгдэнэ гэсэн тооцоо байна.

Иргэд Зул сараар авсан бэлгүүд дундаас таалагдаагүй бэлгээ цахимаар худалдаж байгаа нь амьжиргааны түвшний доройтол, өрхийн эдийн засгийн хямралтай шууд холбоотой гэж эдийн засагчид үзэж байна. 

Иргэд бэлгээ зарж олсон мөнгөө хадгаламж болон сарын хэрэглээний төлбөртөө зарцуулж байгааг мөн тус сайтаас судалж гаргажээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франц улсад Зул сарын бэлгээ зарах нь ихэсжээ  
Үзсэн: 1321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй