Шууд Chart

Афганистан улсад зардал өндөр шалтгаанаар нэг дор олноор хуримлах болжээ

2023-12-28 12:21:33

Афганистан улсад саяхан 50 хос нэг дор хуримаа хийсэн байна.

Хуримын зардал, тэр дундаа уламжлалт хуримын зардал энэ улсад хэт өндөр байдаг гэх шалтгаанаар бага орлоготой хосууд ингэж олноороо нэг дор хуримаа хийх нь нэмэгдэж байгаа юм.

Энэ улсад уламжлалт хуримын дундаж өртөг 200-250 мянган афгани буюу 3000-3500 доллар болдог байна.

Афганистаны нийслэл Кабул хотод иймэрхүү олныг хамарсан хурим зохион байгуулж, шинэхэн гэр бүл болсон хосуудад хивс, тавилга зэрэг айлд хэрэгцээтэй зүйлс бэлэглэдэг буяны байгууллагууд мөн бий болсон байна.

Олон хос нэг дор хуримлаж байгаа тул нэг айлаас ирэх зочдын тоо ихдээ 40 болж байгаа юм.

Ердийн үед хуриманд 300-400 зочин цугладаг тул олноороо хуримласнаар зардал эрс багасч байна гэсэн үг юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Афганистан улсад зардал өндөр шалтгаанаар нэг дор олноор хуримлах болжээ  
Үзсэн: 1643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй