Шууд Chart

БНЭУ хар нүх судлах пуужин хөөргөв

2024-01-03 09:53:13

Энэтхэг улсын сансрын агентлаг Даваа гарагт Шрихарикота нэртэй хар нүх зэрэг сансар огторгуйн биет судлах зорилготой пуужинг амжилттай хөөргөснөө зарлалаа. Хар нүх судлахаар урьд нь 2021 онд АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг л хөлөг хөөргөж байсан юм. Энэтхэгийн Шрихарикота нь хар нүх судлахаар хөөрсөн дэлхийн хоёр дахь хөлөг болж байна. Хар нүх нь сансрын уудам дахь аливаа од бөхөх үед их дэлбэрэлтээс нь үүссэн асар их татах хүчтэй харанхуй биет гэж сансар судлаачид тодорхойлдог. Татах хүч нь бусад ямар ч одтой харьцуулахын аргагүй их байдаг тул гэрэл ч хар нүхнээс зугтах боломжгүй гэж томьёолдог. Энэтхэг улс энэ хөлгийнхөө тусламжтай хүн төрөлхтний хар нүхний талаарх ойлголтыг улам нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна гэж илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНЭУ хар нүх судлах пуужин хөөргөв  
Үзсэн: 860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй