Шууд Chart

Хиймэл оюуны тусламжтай шинэ антибиотик гаргаж авав

2024-01-03 10:15:30

Дэлхийн анагаах ухааны салбарт хамгийн сүүлд 60 жилийн өмнө шинэ төрлийн антибиотик гаргаж авч байсан байна. Тэгвэл саяхан АНУ-ын Массачусеттс мужийн Эрүүл мэнд, шинжлэх ухааны институтийн эрдэмтэд хиймэл оюун ухаан ашиглаж цоо шинэ төрлийн антибиотик гарган авснаа танилцуулсан байна. Энэ шинэ төрлийн антибиотик нь эмэнд тэсвэртэй стафилококк ауриус гэх бактерийг дарангуйлах чадвартай гэж үзэж байгаа юм байна. Уг бактер нь хүнд халдварлахаараа идээт үрэвсэл, хатиг, хөвсгөр эдийн үрэвсэл зэрэг арьс салстын өвчлөл үүсгэдэг, дэлхий дээр энэ бактерийн улмаас жил бүр хэдэн мянган хүн амь насаа алддаг гэсэн тооцоо байдаг. Тэгвэл энэ шинэ антибиотикийн ачаар эдгээр өвчлөл, хүндрэлийг даван гарах боломж нээгдэж байна гэж Массачусеттс мужийн эрдэмтэд тайлбарлаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хиймэл оюуны тусламжтай шинэ антибиотик гаргаж авав  
Үзсэн: 1230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-04 12:04
за битгий үлээгээд байгаарай. 60 жилийн туршид харин ч олон антибиотик гаргаж авсан байж таарна. Хиймэл оюунаар гаргаж авсан антибиотикийн төрлийн сүүлийнх нь л 60 жилийн өмнө бүтээгдээ биз.
Зочин [127.0.0.xxx] 2024-01-03 14:22
антибиотикны нэр бүлэг ?

Бидэнтэй нэгдээрэй