Шууд Chart

Турк улсад томуугийн дэгдэлт газар авч байна

2024-01-03 10:26:16

Турк улсын эрүүл мэндийн холбооноос тус улсад томуугийн дэгдэлт газар авч, олон хүнийг өвчлүүлэх эрсдэлтэй байгааг анхааруулж, иргэдийг олон нийтийн газар явахдаа маск зүүхийг зөвлөсөн байна. Сүүлийн нэг долоо хоногт Туркийн эмнэлгүүдэд томуугаар өвчилж хэвтэн эмчлүүлэгсдийн тоо эрс нэмэгдэж байгаа юм байна. Истанбул хотод гэхэд нэг эмч нэг өдөрт томуугаар өвдсөн 100 хүнийг үзэж, оношилж байна гэсэн мэдээлэл байна. Туркийн эрүүл мэндийн холбооноос мөн тус улсын удирдах дээд албан тушаалтнуудад хандаж маскыг үнэгүй болгон, олон нийтийн газар, нийтийн тээвэрт маск зүүхийг хөхиүлэн дэмжсэн ажиллагаа явуулахыг хүссэн байна. Мөн маск зүүхээс гадна хувийн болон байгууллагын ариун цэврийг сайтар сахиж, томуугаар өвдсөн хүүхдүүдийг ирэх 5-р сар хүртэл сургуульд явуулахгүй байхыг зөвлөсөн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Турк улсад томуугийн дэгдэлт газар авч байна  
Үзсэн: 728 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй