Шууд Chart

Баярын өдрүүдээр ГССҮТ-д 1262 хүн яаралтай тусламж үйлчилгээ авчээ

2024-01-03 14:47:01

Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн хооронд ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 1262 хүн хандаж, тусламж үйлчилгээ авчээ.

Осол, гэмтлийн дийлэнх шалтгааныг уналтын шалтгаант бэртэл гэмтэл эзэлж байгаа бөгөөд халтиргаа гулгаа болон цана чаргатай холбоотой бэртэж гэмтсэн тохиолдол эрс нэмэгдсэн байна.

Баярын өдрүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 250, цана чаргаас унаж гэмтсэн 126 тохиолдол бүртгэгджээ.

Тухайлбал:

Халтиргаа (30-ны өдөр 109, 31-ний өдөр 74, 01-ний өдөр 67)

Цана, чарга (30-ны өдөр 6, 31-ний өдөр 9, 01-ний өдөр 111)

Осголт, хөлдөлт нийт 12 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн баярын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор 36 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна. 

Эх сурвалж: ГССҮТ


Баярын өдрүүдээр ГССҮТ-д 1262 хүн яаралтай тусламж үйлчилгээ авчээ  
Үзсэн: 669 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй