
Хятадад шинэ жилийн баярын өдрүүдээр жуулчид эрс нэмэгдэж, сүүлийн гурван хоногт л гэхэд дотооддоо 135 сая хүн зорчсон гэсэн мэдээлэл байна. Энэ нь өнгөрсөн жилийн баярын өдрүүдийнхээс 155 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн баярын өдрүүдэд Хятадын дотоодын аялал жуулчлалын салбар 79 тэрбум юань болж өссөн байна. Эдгээр өдрүүдэд галт тэргээр зорчигчдын тоо өнгөрсөн жилийнхээс 177 хувиар өссөн бол иргэний агаарын тээврээр зорчигсдын тоо 140 хувиар өсжээ. Цас бага унадаг Хятадын зүүн болон төвийн, өмнөд нутгуудаар энэ жил цас жирийн үеийнхээс их орсон нь хүмүүс гадуур баяраа тэмдэглэх нэг нөхцөл болсон байна. Үүнийг дагаад цас мөсний аялал жуулчлал нэмэгдсэн гэж Хятадын аялал жуулчлал соёлын яамнаас мэдээлжээ.
БНХАУ-д баярын өдрүүдээр жуулчид эрс нэмэгдэв | ||
Үзсэн: 553 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.