Шууд Chart

ОХУ баярын үеэр 3000 цагаачийг баривчилжээ

2024-01-04 13:48:01

ОХУ-ын Санкт Петербург хотод шинэ жилийн баярын өмнөх өдөр буюу 12-р сарын 31-нд 3000 цагаачийг баривчилж саатуулсан байна. Оросын төрийн төв мэдээний агентлагийн мэдээлснээр цагдаа нар баярын өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт явуулж байх үеэр эдгээр цагаачийг баривчилсан гэж мэдээлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад тэдгээрээс 600 нь Оросын цагаачлалын хуулийг зөрчиж хил нэвтэрсэн хууль бус цагаачид байсныг олж илрүүлсэн байна. Тэднээс 100 гаруйг нь улсаас албадан гаргасан гэж мөн мэдээллээ. Өнгөрсөн 9-р сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины мэдээлснээр энэ улсад хөдөлмөр хайж ирсэн 10 сая дүрвэгч байдгийн дийлэнх нь Узбекистан, Тажикистан, Киргиз, Армени зэрэг Төв Азийн орнуудын иргэд байдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ баярын үеэр 3000 цагаачийг баривчилжээ  
Үзсэн: 526 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй